Dark Light
Нийгэм | 2021-12-07

11 тооны мал хулгайлсан үйлдлийг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг энэ оны 11 дүгээр сарын байдлаар 26 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 46.3 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан хэдий ч  иргэдийн идэш хоолоо бэлтгэх үеэр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх  зорилгоор  "Мал мах-2021" нэгдсэн арга хэмжээ  энэ оны 11 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдаж, аймгийн хэмжээнд хяналтын 5 пост, хөдөлгөөнт 8 эргүүлд гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчид ажиллаж байна. 

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд өнөөдөр /2021.12.07/ бусдын 11 тооны малыг хулгайлан тээвэрлэж явсан иргэнийн үйлдлийг шуурхай илрүүлж, хохирогч иргэнд малыг хүлээлгэн өгөөд байна. 

Иймд малчид та бүхэн малаа байнгын хариуллага маллагаатай байлгаж, мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10