Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн тоо байдаг.
Тэд хоног төөрүүлэх гэр оронгүйгээс дулааны худагт орогнодгоос үүдэн өмнө жилүүдэд хэд хэдэн иргэн амь насаа алдсан, эрсдэлт нөхцөлд амьдарсаар байна. Тиймээс эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг нь сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн 3 сарын хугацаанд дулаан байранд байлгахаар болж тус иргэдийг цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж коронавирусийн шинжилгээ хийн, дулаан байранд орууллаа.
Тус ажлыг аймгийн аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дархан сум, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
АДМИН








Нийгэм







