Dark Light
Нийгэм | 2021-12-07

Танхайрах зөрчил 79 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ он гарсаар улсын хэмжээнд 1876582 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 11 дүгээр сарын байдлаар 233499 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 10 дугаар сартай харьцуулахад 7.6 хувиар өссөн байна.

Нийт зөрчлийн хэргийн 78.8 хувь нь Нийслэлд, 21.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.3 хувийг нь Цагдаагийн байгууллага, 0.03 хувийг Мэргэжлийн хяналт, 0.02 хувийг Онцгой байдал, 0.6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 231231 хүн, 239 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 8 хувиар өсөж, хуулийн этгээд 13 хувиар буурчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.7 хувь нь эрэгтэй, 23.3 хувь нь эмэгтэй,  66  хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил 2.2 дахин, “Танхайрах” зөрчил 79 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол “Мөрийтэй тоглоом тоглох” зөрчил 40 хувиар, “Хулгайлах” зөрчил 37 хувиар, “Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах” зөрчил 10 хувиар, “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил 8.8 хувиар, “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил 3 хувиар, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 7 хувиар тус тус өссөн байна.

“Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн тухайд гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, саад учруулсан, “Танхайрах” зөрчлийн тухайд олон нийтийн газар, орон байранд танхайрсан зөрчлүүд ихэвчлэн үйлдэгдсэн байна.

Харин “Хүний биед халдах” зөрчил өмнөх сараас 5 хувиар, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 2 хувиар, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 3 хувиар, “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчил 14 хувиар тус тус буурчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10