Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дараах мэдээллийг өглөө.
Дархлаажуулалтын цэгүүдэд хийсэн хяналт, шалгалт: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ачитгар ӨЭМТ, 15 дугаар хороо Иргэний танхим, 17 дугаар хороо, Увидас тод ӨЭМТ, 19 дүгээр хороо, Гүн мэдрэмж ӨЭМТ, 6 дугаар хороо, Иргэний танхимд байрлах дархлаажуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад хамрагдсан цэгүүд нь вакциныг үйлдвэрлэгчийн заасан нөхцөлд хадгалж, хэрэглэдэг, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл гараагүй бөгөөд мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл: Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 83 объектын 9212 м.кв талбайд Баатарванжаргалант ХХК урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллав.
Хамтарсан багийн хяналт шалгалт “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтэд СБД-ийн 1-20 дугаар хороонд байрлах нийт 92 газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, шаардлага хангасан ариутгалын бодис хэрэглэж цэвэрлэгээ үйлчилгээ агаар сэлгэлтийг 2 цаг тутамд хийж байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
АДМИН








Нийгэм







