Dark Light
Нийгэм | 2021-12-08

Зам тээврийн ослын улмаас 2 хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэдэг газарт Автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 12.08-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 90 км замыг туулан 02:56 цагт очиход “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан /51 тн/ ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан С /19 настай, эрэгтэй Цагаан-Уул сумын харьяат/, О /25 настай, эрэгтэй Бүрэнтогтох сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08