Dark Light
Нийгэм | 2021-12-08

ҮСХ: Зочид буудлуудын орлого 1.6 хувиар нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний 9 сард 131.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Үүнд зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 2.7 (6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Зочид буудлын салбарын орлого энэ оны 7 дугаар сард 16.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 4.2 (34.9 хувь) тэрбум, 8 дугаар сард 23.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 7.3 (44.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин 9 дүгээр сард 22.9 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 727.8 (3.1 хувь) сая төгрөгөөр багасав. Үүнд зэрэглэлгүй зочид буудлын орлого 1.2 (13.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлсөн байна.

Зочид буудлын салбарын энэ оны эхний 9 сарын орлогын 62.3 хувийг 3 ба түүнээс дээш одтой, 35.7 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 1.9 хувийг 2 одтой зочид буудлын орлого эзэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10