Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл 2 дугаар багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т Иргэн А 12 сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12 сарын 07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 240 км замыг туулан 11:33 цагт очиж иргэн А/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хойд жаргалант нууранд завьтайгаар металл хайгч бусад тусгай багаж хэрэгслийг ашиглан зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:30 түр зогсоосон. /Тухайн иргэнийг гэрээс нь хойд зүгт 1 км зайд байх Хойд жаргалант нуурын усанд осолдсон байж магадгүй гэсэн мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн. Нуурын өргөн 380 м, урт 1 км, гүн 1.5-2.5 м орчим. Нуурын ус зах хэсгээрээ 20 см, гол хэсэгтээ бүрэн хөлдөөгүй буюу хөлдсөн хэсэг нь 3-5 см орчим зузаантай байна./
Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар
АДМИН








Нийгэм







