Dark Light
Нийгэм | 2021-12-08

ОХУ-д зорчих, дамжин өнгөрөх боломжтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахлын үеийн гадаадын иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болов. 

Үүний дагуу Монгол Улсын иргэд ОХУ-тай агаарын хил нь нээлттэй орнуудаас ОХУ-д зорчих, дамжин өнгөрөх нөхцөл бүрдэж, “Монгол Улсын иргэд, Оросын холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу ОХУ-д 30 хоног визгүй зорчих боломжтой болж байна.

Жич: Авто болон төмөр замын боомтуудаар нэвтрэх тохиолдолд дээрх зохицуулалт үйлчлэхгүйг анхаарна уу.

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00