Dark Light
Нийгэм | 2021-12-08

Увс аймагт агаарын хүхэрлэг хийн дундаж агууламж ихэсчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа дулаанаар хангах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн халаалтын зуухны утаа, тоосонцор нь холбогдох хууль тогтоомжид заасан стандарт шаардлагад нийцэж байгаа эсэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа эсэхийг шалгажээ.   

Шалгалтаар агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад  хүхэрлэг хийн дундаж агууламж ихэссэн болох нь тогтоогдсон байна. Тиймээс нийтийн эрх ашгийг зөрчиж буй дулаан үйлдвэрлэгч, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг бууруулах, дулааны шугам сүлжээнд холбогдох боломжит байдлыг судлах, мөн Улаангом сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоон холбогдох дүрэм, журмыг боловсруулан батлуулж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10