Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 12 дугаар сарын 07-08 нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас тус дүүргийн 8-р хороо "ГОР" цахим тоглоомын газар нь Хариуцлагын гэрээ зөрчиж, шөнийн цагаар цахим тоглоомын үйл ажиллагаа явуулсан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар иргэдийг архидан согтуурах нөхцлийг хангасан, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар хориглосон 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, согтуугаар болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, өөртөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулсан зэрэг 29 зөрчлийг илрүүлж ажиллажээ.
Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 51 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 15 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Хүйтний эрч чангарч, шөнө, оройн цагаар осгох, хөлдөх эрсдэл үүч байгааг харгалзан иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах, ялангуяа шөнийн цагаар найз нөхөд, хэсэг, бүлгээрээ нийлж, архидан согтуурч, маргалдах, муудалцах, бусдын эрх, эрх чөлөөнд халдах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол цөөнгүй бий болж буйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
АДМИН








Нийгэм







