Dark Light
Нийгэм | 2021-12-08

"БНХАУ-тай чингэлэг ачаа солилцох хамтарсан туршилт эхэлсэн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон. 

Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн.

Энэ дагуу Монголын тал Замын Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж, дотооддоо туршилт тохиргоо хийж дууссан байна.

Хятадын талаас Эрээн хотод байрлах чингэлэг тээврийн талбай, тохижилт зэрэг бэлтгэл ажлууд нь дууссан бөгөөд тохиргоо, туршилтын ажил нь хийгдэж байгаа аж. 

Энэ долоо хоногт нээх байсан ч хойшлоод байсан Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлын хамтарсан туршилтыг өнөөдөр хийхээр болжээ.

Энэ асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Халтар: "Өнөөдөр өглөөний байдлаар Эрээн талаас дундын бүс дээр хоёр чингэлэг оруулж ирсэн. Ийнхүү туршилт эхэллээ гэсэн үг. Одоо Хятадын тал цаашдаа хэрхэх тухай дүгнэлт хийж байгаа байх. Өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Замын-Үүдэд очсон. Эрээнд байгаа Консулын газрынхантай холбогдоод Эрээний ардын Засгийн ордынхонтой ярилцаж, хэлэлцэнэ. Үдээс хойш шийднэ гарна гэж найдаж байна.  Дундын бүсэд байгуулсан чингэлгийн талбай нь 50 орчим чингэлгийн багтаамжтай юм билээ. Гэхдээ энэ нь эхний шатных. Цаашдаа нөхцөл байдлыг харж байгаад нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Хавраас ачааны эргэлт их болоод эхлэхээр өдөрт 100-аас дээш чингэлэг татах тал дээр анхаарна.  Айлын талаас тавьж байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ковид19 халдварын нөхцөл байдлын улмаас хил гааль хаасан" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10