Dark Light
Нийгэм | 2021-12-08

Шуурхай ажиллагааны төвийн талаар санал солилцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр /2021.12.08/ НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга Ш.Тэгшбаяр, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нарын холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилттэй төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дүүргүүдийг түшиглэн коронавирусийн халдварын тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний төлөвлөлт, тандалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шуурхай удирдлагын нэгж байгуулах, эрхзүйн баримт бичгийг боловруулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна. 

Энэ хүрээнд Налайх дүүргийг түшиглэн бүх дүүргүүдийн онцгой комисс, шуурхай штабын бүрэлдэхүүнийг чадавхижуулах зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Шуурхай удирдлагын нэгж байгуулах, эрхзүйн баримт бичгийг боловсруулах сургалт, дадлагыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөж байна.  Тус сургалтаар  монгол улсад нэвтрүүлж буй ослын үеийн удирдлагын систем, газар хөдлөлт, гамшиг, ослын үед хойшлуулшгүй шуурхай хариу арга хэмжээ авч ажиллах Онцгой байдлын ажиллагааны төв байгуулах шаардлагын талаар нэгдсэн ойлголт өгөх, хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10