Dark Light
Нийгэм | 2021-12-08

"Машинтай залуус эмэгтэй хүн зодлоо" гэх мэдээллээр шалгахад ...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 01 минутад фэйсбүүк цахим хэрэглэгчийн нийтэлсэн “Баянхошууны хөтөл автобусны буудал дээр гурваас дөрвөн залуу нэг эмэгтэйг зодож хүчээр машиндаа суулган авч явсан” гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад, урьдчилсан байдлаар өглөөний 07:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112 автобусны буудал дээр Тоёота Харриэр маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Н, иргэн Э, иргэн А, иргэн Б гэх 4 иргэн зорчиж явсан бөгөөд иргэн Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай иргэн Э-тэй маргалдаж, үл ойлголцсон нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Цагдаагийн байгууллагаас тухайн үед хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй иргэнд аюулын зэргийн үнэлгээг хийж, холбогдох засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хамтарсан багт мэдэгдэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10