Замын-Үүп боомтоор чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагджээ.
Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өчигдөр миний бие дэд сайдын хувиар төрийн бусад байгууллагын төлөөлөл, Замын-Үүдэд суугаа Эрээний ерөнхий консулын хамтаар газар дээр нь чингэлэг хүлээж авах туршилт хийж үзлээ. Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Эрээний талтай 20 хоногийн хугацаанд бэлтгэл хангахаар тохирсон. Бэлтгэл хангагдсан байна.
Маргаашаас авто замын тээвэр хийгдэж эхэлнэ.
Вирус илрэхээс өмнө Монголоос Эрээн рүү ачаатай гарсан 150 гаруй машин байгаа. Тэдгээр машинуудыг эхний ээлжид оруулж ирнэ. Түүний дараа чингэлэг тээврийн горимд орно.
Туршилт хийж үзэхэд чингэлэг тээвэр явуулахад бүрэн боломжтой болсон байна" гэв.
АДМИН








Нийгэм







