Dark Light
Нийгэм | 2021-12-09

ЦЕГ-аас дотоод хяналт шалгалтыг хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс 2021 онд зохион байгуулах хяналт шалгалтын хуваарь, төлөвлөгөөний дагуу Тээврийн цагдаагийн болон Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Хар тамхитай тэмцэх газар, Архангай, Төв, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, холбогдох цагдаагийн албад, газарт хугацаатай үүрэг, ажлын чиглэл хүргүүлэн үр дүнг тооцон ажиллаж байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Тээврийн цагдаагийн алба, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Булган, Увс аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулж дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулж, шалгалтаар зөрчил, дутагдал заагдсан алба хаагчдад сахилгын шийтгэл оногдуулж, ажил сайжруулах үүрэг, ажлын чиглэл өгсөн юм.

Мөн дээрх хяналт шалгалтын хуваарь, төлөвлөгөөний хүрээнд Эрүүгийн цагдаагийн алба, Завхан, Орхон аймаг дахь цагдаагийн газар, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулан холбогдох нэгжүүдэд үүрэг, ажлын чиглэлийг хүргүүллээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллага, алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчил, дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, ялангуяа үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж буй бусад нэгж, байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндийг хамгаалах, цагдаагийн байгууллага, иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор иргэдийн дэмжлэг, туслалцааг авч түшиглэн ажиллахын зэрэгцээ дотоодын хяналт, шалгалтыг дээшлүүлэхэд анхаарч байна.

Иргэд, олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллага, алба хаагчдын хууль бус үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын 126, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Ёс журмын тасгийн 70191212 тусгай дугаарын утсаар болон бичгээр хүлээн авч, хууль зүйн дагуу шийдвэрлэн хариу өгч байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10