Dark Light
Нийгэм | 2021-12-09

"Хулгайлсан эд зүйлсээ хүний бичиг баримт ашиглан заржээ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 11-н сарын байдлаар нийслэлд хулгайн гэмт хэрэг 2970 бүртгэгджээ. НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ оны 07 дугаар сараас хойш томоохон зах, худалдааны төв рүү хууль бусаар нэвтрэн орж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ. 

Энэ талаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төрүүч, цагдаагийн хошууч Ц.Бунзаяа мэдээллээ.

Тэрээр: " 2021 оны 11-р сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлэнгэ" худалдааны төвд хулгай орж, нийт 23 сая төгрөгний хохиролтой гар утас, бугуйн цаг, тамхи гэх мэт эд зүйлс хулгайд алдагдсан хэргийг илрүүллээ. НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй, сүүлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг эдэлж байх хугацаандаа хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн иргэн Б-г олж тогтоон мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. 

Уг этгээд нь гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсээ өөр иргэний бичиг баримтыг ашиглан зарж, борлуулсан нь тогтоогдсон. Иймд иргэд бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд гээгдүүлсэн бичиг баримтыг холбогдох байгууллагад бүртгүүлхийг цагдаагийн байгууллагаас анхаарлж байна" гэлээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10