Dark Light
Нийгэм | 2021-12-10

Зам тээврийн ноцтой ослын улмаас 4 иргэн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Гялааны тойром” гэдэг газар 2 суудлын автомашин мөргөлдөж 3 хүн гэмтэж, 4 хүн нас барсан тухай дуудлагыг 2021.12.09-ний өдрийн 13:05 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан 14:20 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн   “Приус-20” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Вингроад” загварын суудлын автомашинтай мөргөлджээ.

“Вингроад” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, иргэн Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10