Dark Light
Нийгэм | 2021-12-10

Малд яваад сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн Хойд жаргалант гэдэг газарт тус сумын харьяат иргэн А 2021.12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2021.12.07-ны өдрийн 08:00 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хойд жаргалант нууранд цооног гаргаж 2021.12.09-ний өдрийн 08:30 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулжээ.

2021.12.10-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. /Нуурын өргөн 380 м, урт 1 км, гүн 1.5-2.5 м орчим. Нуурын мөс зах хэсгээрээ 20 см, гол хэсэгтээ 3-5 см орчим зузаантай байна./


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00