Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн ... дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 09-ний өдрийн 20:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4.2 км зам дуулан 20:42 цагт очиход иргэн Б-ийн эзэмшлийн 7х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ 2 гарын шууны хэсгээр бага зэрэг түлэгдсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм | 2021-12-10
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







