Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Урд гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т, Ө-47°12’36.0”, У-100°26’24.0”/ 12 сарын 10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Нийгэм | 2021-12-10
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







