Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 286 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 2 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1955 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3626 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 7076 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 727 хүүхэд, 151 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1385
Хүндэвтэр-1740
Хүнд-430
Маш хүнд-71 хүн байна.

АДМИН








Нийгэм







