Dark Light
Нийгэм | 2021-12-10

Хамт олны уур амьсгалыг сайжруулах 6 сарын хугацаатай үүрэг өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ИНЕГ-ын даргаар томилогдсон С.Мөнхнасан ажлаа авсан өдрөөсөө эхлэн харьяа, алба, салбарын удирдлагууд, агаарын тээвэрлэгчидтэй уулзаж, баримтлах зарчмаа танилцуулан, үүрэг чиглэл өгч буй. Мөн иргэний нисэхийн салбарыг удирдаж байсан үе үеийн дарга нартай уулзаж, зөвлөгөө, зөвлөмж, санал бодлыг нь сонссон ба өчигдөр салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ҮЭХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Хүнээ хөгжүүлэх асуудалд тэргүүн ээлжинд анхаарч ажиллахаа ИНЕГ-ын дарга уулзалтын үеэр мэдэгдээд, хамт олны уур амьсгалыг сайжруулах зургаан сарын хугацаатай үүрэг өгснөө хэлэв. Мөн нэг зүгт харж, нэг баг болж ажиллаж байж хүнд цаг үеийг амжилттай даван туулна гэдгийг онцлон сануулаад хүнээ хөгжүүлэх, байгууллагын нэр хүндийг өргөх чиглэлд дор бүрнээ анхаарч идэвхитэй хамтарч ажиллахыг хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10