Dark Light
Нийгэм | 2021-12-10

"Монгол төрийн соёмбо" тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний музей нь Монгол улсын түүх, соёлын өвөөс хойч үедээ сурталчлах, танин мэдүүлэх, уламжлуулах чиг үүргийн дагуу, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран өнө эртнээс уламжлагдсан төрийн их бэлгэдэл “Соёмбо” хэмээх үзэсгэлэнг Та бүхэндээ толилуулж байна. 

Үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулганд буй 1000 бурханы тамга, Өндөр Гэгээний шүтээн зураг, Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг,  МУ-н Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг, мөн Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, МУ-н хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм,  Богдод өргөсөн “Сүх”, Монгол улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй  үзмэр эд өлөг багтсан болно.  

Үзэсгэлэн 2021 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 30 хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10