Нийслэлийн эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан Баасан гарагийн орой болон амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нэгдсэн эргүүл, хяналт шалгалтыг 3 ээлжээр зохион байгуулж байна.
Шөнийн эргүүл 1 дүгээр ээлж 19:00-00:00 цаг, 2 дугаар ээлж 00:00-04:00 цаг, 3 дугаар ээлж 04:00-07:00 цагийн хооронд, бусад цагуудад машинт болон явган эргүүл, бусад алба хаагчид тусгай хуваарь томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байна.
2021 оны 12-р сарын 10-ны 05 цагаас 11-ний 05 цагийн хооронд гэмт хэргийн шинжтэй 42, зөрчлийн шинжтэй 1027, үүнээс архидан согтуурч ойр орчиндоо түгшүүр төрүүлсэн, бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн дуудлага, мэдээлэл 502 бүртгэгдэж, хууль тогтоомжийн хүрээнд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хүйтний эрч чангарч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, шөнийн цагаар хараа хяналтгүй ганцаар яваа иргэд осгох, хөлдөх улмаар гэмт хэрэг, зөрчлийн золиос болох эрсдэлтэй байгааг анхаарч, архины хэрэглээг хязгаарлах, авто зам, харанхуй, камергүй орчинд анхаарал болгоомжтой явах, бусдад хүндэтгэлтэй, нэгэндээ халамжтай, аюул осолгүй, амар тайван зорчихыг уриалж байна.
АДМИН








Нийгэм






