Dark Light
Нийгэм | 2021-12-12

Сураггүй алга болоод 12 хонож буй малчинг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймаг, Хатанбулаг сум. Эргэл 2 дугаар багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т тус сумын харьяат иргэн А 2021.12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2021.12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын 2 дугаар багийн нутаг “Эргэлийн зоо” гэдэг газраас “Сангийн-Овоо”, “Баянцав”, “Аман-Усны хяр”, “Аман-Ус”, “Төгрөг худаг” гэдэг газруудаар явганаар болон автомашинтайгаар зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:40 цаг түр зогсоосон байна. 2021.12.12-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10