Dark Light
Нийгэм | 2021-12-12

Вакцинжуулалтыг цаг алдалгүй хийсэн гэж дүгнэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Шадар сайдын 67 дугаар тушаалын дагуу манай аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын шуурхай штабыг хуралдуулан цаг үеийн мэдээлэл сонсож, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой юм. 

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг сумын Засаг даргын захирамж гарч орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих байнгын-10, хөдөлгөөнт-5-н пост 24 цагаар ажиллаж байна.  

Мөн 2 удаагийн татан авалтаар 193,6 мянган тун вакциныг татан авч, Мал эмнэлгийн газрын албаны даргаар ахлуулсан 16 ажлын хэсгийг байгуулан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт малын 99,0 хувийг хамруулаад буй.  

Харин коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн хүн амын 86% нь 1 дүгээр тунд, 84,6% нь 2 дугаар тунд, 42.5% нь нэмэлт тундаа хамрагджээ.

Шүлхий өвчин, коронавирусийн нэмэлт дархлаажуулалтын талаарх мэдээллийг ажлын хэсэг сонсны дараагаар үүрэг чиглэл өгөв.  

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулж, нийт малынхаа 99 хувийг вакцинд хамруулсан нь үр дүнтэй ажил болсон гэж дүгнэсэн юм. 

Ажлын хэсэг маргааш Сэлэнгэ аймагт ажиллана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10