Dark Light
Нийгэм | 2021-12-12

"Очирваанийн Алдартнууд-2021" хүндэтгэлийн арга хэмжээ болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн жил Завхан нутгийн олон сайхан алдартнууд төрдөө үнэлүүлж, түмэн олондоо хүндлэгдэж Монгол төрийн өндөр цол хэргэмийг хүртсэн билээ. Өнөөдөр Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, сумдын Нутгийн зөвлөлүүдтэйгээ хамтран "Очирваань Уул" холбооны уран бүтээлчдийнхээ аялгуу, дуун эгшгэн дор Завхан нутгаас терсен алдартнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх "Очирваанийн Алдартнууд-2021" хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Завхан нутгаас:

Шинжлэх ухааны академич - 2

Шинжлэх ухааны гавьяат ажилтан - 4

Төрийн соёрхолт - 3

Сүхбаатарын одон - 1

Ардын жүжигчин - 2

Ардын багш - 1

Генерал цолтон - 3

Гавьяат багш - 9

Гавьяат эмч - 3

Гавьяат эдийн засагч - 2

Гавьяат холбоочин - 1

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан - 5

Гавьяат барилгачин - 2

Гавьяат тээвэрчин - 2

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан - 3

Гавьяат дасгалжуулагч - 2

Соёлын гавьяат зүтгэлтэн - 4

Гавьяат жүжигчин - 2 төрсний зэрэгцээ

Тод манлай Тод манлай уяач - 2 ,

Манлай уяач уяач - 2 ,

Алдарт уяач - 1 ,

Даян мэргэн - 1

Харцага цолтон - 2

Болор цомын эзэн - 1 ,

Дэлхийн аваргын медальтан - 3 төрсөн бахдам амжилтаар шинэ оноо угтаж байна. "Очирваанийн Алдартнууд-2021 " хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Завхан нутгаас төрсөн 62 алдартнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж Очирваань Уул холбооны уран бүтээлчид ая дуугаа ергеж алдаршууллаа. Нутгийн уул ус өндөлзөн, нутгийн түмэн хурайлсан "Очирваанийн Алдартнууд-2021 " хүндэтгэлийн арга хэмжээнд Завхан нутгаас төрсөн үе, үеийн Ерөнхийлөгчид, УИХ, Засгийн газрын гишүүд аймгийн Засаг дарга нар үе үеийн алдартнуудын төлөөлөл хүрэлцэн ирж нутгаасаа төрсөн алдартнууддаа хүндэтгэл үзүүлж урмын үгээ хайрлав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10