Туркийн Истанбул хотод болж буй пара таeквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ аваргын алтан мeдаль хүртлээ. Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчинг 18:8 оноогоор илүүрхэн хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн хосгүй амжилтын эзэн болж байна. "Парис 2024" Паралимп наадмын эрх олгож байгаа энэ тэмцээнд 41 орны 250 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Монголын таеквондогийн холбооны 30 жилийн ой тохиож буй энэ жил дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлагад оролцож байгаа тамирчид Туркээс дэлхийн аваргын алтан мeдаль хүртсэн өндөр амжилтыг үзүүллээ.
Г.Болор-Эрдэнэ "Токио 2020" Паралимп наадамд шагналт долдугаар байр эзэлсэн билээ.
АДМИН








Нийгэм






