Dark Light
Нийгэм | 2021-12-13

Н.Баярмөнх: Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх ёстой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Төрийн алба гэхээрээ хүнд сурталтай, аливаа эрх ямбыг түрүүлж эдэлдэг байх ёсгүй. Харин эсрэгээрээ иргэдэд түргэн шуурхай үйлчилж, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь бидний нэн тэргүүний үүрэг. 

Тэр ч утгаараа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбай дахь авто зогсоолыг 11 дүгээр сарын 24-өөс эхэлж "Иргэдэд үйлчлэх зогсоол" болгох уриалга дэвшүүлж үүнийг зарим төрийн байгууллагууд дэмжиж,  иргэд нааштайгаар хүлээн авч, төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэхэд нэг алхам ойртсон. 

Цаашид иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг Улсын бүртгэл, Газрын албаны үйлчлэх хүртээмжийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлуудыг төлөвлөж та бүхэндээ хүргэх болно" гэсэн байна.

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10