Dark Light
Нийгэм | 2021-12-13

3-14 насны 7 хүүхэд гэмтэж бэртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 669 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд: 

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.  

Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн 

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүний амь хохирсон.

Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 5 хүний амь хохирсон.

Автомашин мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн

Автомашинд дайруулах хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь нас хохирсон.

  Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 197 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 138, орон нутагт 59  зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явахыг зөвлөмж байна.

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцохдоо гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөмж байна.

Жич: Амралтын өдрүүдэд 3-14 насны 7 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийг автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх шаардлагатай байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10