Dark Light
Нийгэм | 2021-12-13

Иргэд эсэргүүцлээ илэрхийлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжих Төрийн албан тухай хуульд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг үйлчилгээний зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэх тухай заалт оржээ. Тэгвэл эл асуудлыг эсэргүүцэж, Сургуулийн өмнөх боловсролын ажилчид Баян-Өлгий аймгийн засаг даргатай уулзлаа. 

Тэд  хэлэхдээ “Тогооч, эмч, манаач, үйлчлэгч нарыг гээд төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх юм бол цэцэрлэгийн чанар үйлчилгээ муудахаас гадна ажилтнуудын цалин, зээл, цаашлаад амьжиргааны асуудал хөндөгдөнө. Төрийн албаны ачааллыг буруулах нэрийдлээр чимээгүйхэн ажлаа хийж байгаа эдгээр хүмүүсийн ажлын байрыг үгүй хийж болохгүй. 

Бид шинэчлэлтийг үгүйсгэхгүй ч энэ ажлыг ямар ч тооцоо судалгаагүй эхлүүлэх гэж байна. Дарга нарын суудлаас эхлэх хэрэгтэй. Тиймээс МҮЭХ Сангийн яам, Засгийн газартай хэлэлцэхийг шаардаж байна” гэлээ.  

Эх сурвалж: Дербес телевиз 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10