Dark Light
Нийгэм | 2021-12-13

Амиа алдсан алба хаагчийн эхнэр өлсгөлөн зарлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 05-ны өдөр онцгой байдлын алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан.

Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан.

Тухайн алба хаагчийн эхнэр нөхрийнх нь үхлийг нуун дарагдуулж буй алба хаагчдыг шалгуулах, нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Тэрбээр “Техникийн мэргэжилгүй жолоочийн алдаанаас болж нөхрийг минь тогны утсанд хүргэж, амиа алдахад хүргэлээ. Шатыг доош нь татах ёстой байтал дээш тогны утас руу болгосноос болж амиа алдсан.

Миний нөхөр онцгой байдлын албанд 10 жил ажилласан. 24 цагийн албаа дуусгаад буусан хүнийг албан бус ажилд явуулсан.  Тогны утсанд хүрснээр бээлийтэй хоёр гар нь тэр чигтээ түлэгдэж, толгойгоор тог буудаж гарсан, толгой нь хонины хуйхалсан толгой шиг болж нас барсан.

Хурган дарга нарын зараалд явуулснаас болж миний нөхөр нас барсан. Гэтэл нас барсных нь дараа хүртэл “танай нөхөр ажлаа тараад явсан” гэж эхнэрээс нь нас барсныг нь нууж байна.

Прокурорт хүсэлт гаргаад зөвшөөрсөн үед нөхрийн минь амиа алдах үеийн камерын бичлэгийг үзүүлнэ гэсэн. Миний зүгээс прокурорт хүсэлтээ гаргаад өгнө. Надад бичлэгийг үзүүлтэл би энд өлсгөлөн зарлаад суух болно” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10