Dark Light
Нийгэм | 2021-12-13

Сураггүй алга болсон 3 иргэнийг хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т Тус сумын харьяат иргэн А 12 сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12 сарын 07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12 сарын 12-ны өдрийн 08:00 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан. 12 сарын 13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Мөн Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин А 12 сарын 08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12 сарын 11-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /45 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12 сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 18:30 цаг хүртэл зохион байгуулсан. 12 сарын 13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Өлзийт хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км-т/ Тус сумын харьяат иргэн Г 12 сарын 1-ний өдөр гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12 сарын 12-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд иргэн Г /40 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12 сарын 12-ны өдрийн 13:30 цагаас 19:30 цаг хүртэл зохион байгуулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.12 сарын 13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.  

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10