Dark Light
Нийгэм | 2021-12-13

Б.Батцэцэг: БНСУ дахь Элчин сайд, консулыг эргүүлэн татна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарсан. Тус хэрэг энэ оны долоодугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус цагдаагийн газарт 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл энэхүү хэргийг өнгөрөгч 11 дүгээр сард тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсанаар ил болсон юм. Харин БНСУ дахь Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нар энэ талаар мэдээгүй байсан гэх хариуцлагагүй хариултыг өгсөн юм. Иймд эдгээр албан тушаалтнуудыг эргүүлэн татах асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тайлбар өглөө. 

Тэрбээр "Төсөв мөнгө хүрэлцээгүй байдаг болохоор БНСУ-д амьдарч буй монгол хүн бүрт тусалж чадахгүй гэсэн тайлбар өгдөг. Хүний газарт сэтгэл санаа, хүн хоорондын харилцаа маш их дутагддаг. Ядаж уулзаад зовлон жаргалыг нь сонсдог байх ёстой. Цаашид Гадаад харилцааны яамны хувьд эрх зүйн орчноо сайжруулах, хилийн чандад монгол иргэд олноороо оршин сууж амьдардаг оронд консулын тоог нэмэгдүүлэх, чадавхжуулахаар ажиллаж байна. 

Аливаа улс оронд амьдарч буй монгол иргэд маань асуудал гармагч элчин сайдын яамандаа итгээд нэн даруй мэдээлэл өгөөч ээ. Нуух тусам хүнд байдалд ордог. БНСУ дахь Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяаг эргүүлэн татна. Орны хүнийг хараахан шийдээгүй байна. Мэдээж мэргэжлийн томилгоо хийнэ. Тухайн. хоёр хүний хувьд хэл устай, мэргэжлийн туршлагатай байсан" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10