Dark Light
Нийгэм | 2021-12-13

"Ганцхан миний охин энэ эмнэлгийн хохирогч нь биш"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Тод каннам эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алдсан юм. 

Энэ талаар хохирогч эмэгтэйн аав С.Гүндсамбуу 2020 онд хэвлэлийн хурал хийх үеэрээ “Бид ид хийж бүтээх 29 насан дээр байсан ганц охиноо алдсан. Хуулийн байгууллага "Тод каннам" эмнэлгийн Д.Тодномбат, н.Мөнгөнчимэг гэсэн хоёр хүнийг л холбогдогчоор татсан байгаад сэтгэл дундуур байна.

Учир нь тэр хоёр хүн хувиараа мэс засал хийгээгүй. Үүний цаана том эмнэлэг байсан.

Миний охин эмч дээр очиж биш, гоо сайхны эмнэлэгт очиж мэс засалд орсон гэж би бодож байгаа учраас хуулийн этгээдийг холбогдогчоор татаж өгөхийг шүүхийн байгууллагаас хүсэж байна.

Энэ хэрэг болоод ийм удаж байхад "Тод каннам" эмнэлгийн зүгээс бидэн рүү нэг ч удаа утастаж эмгэнэл илэрхийлээгүй" хэмээн мэдээлж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр шүүх хуралдаан завсарласан үеэр иргэн С.Гүндсамбуу дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Ахиж нэг ч хүүхдийн амиар битгий тоглоосой гэж гуйгаад байхад л одоог хүртэл тухайн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зөвшөөрлийг нь цуцалчихсан байхад ахиад өөрсдөө шинэ эмнэлэг нээчихсэн. Гурван сарын өмнө гурван хүүхдийн аавын амийг авсан. 10.6 дахь зүйл заалт буюу хүний аминд санамсаргүй хүрсэн гэх энэхүү зүйл заалтаар шүүхийн шийдвэр гарах гэж байсан. Үүнийг өөрчилхөөр гүйж, хөөцөлдөж байна" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10