Өнгөрсөн 5 жилийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 923 гэмт хэрэгт 1784 хүн холбогдон шалгагдсан ба өсвөр насны хүүхэд, залуучууд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгдэх хандлагатай байна.
Тус газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг таних арга, илрэх шинж тэмдэг, хор уршгийн талаар сургалтын хөтөлбөр боловсруулан ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт сургалт, мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар 5 их дээд сургуулийн 1340, ерөнхий боловсролын 51 сургуулийн 4390, нийт 5730 багш, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1550 сурагчийн 1380 эцэг, эх, асран хамгаалагчид сургалт, мэдээлэл оржээ.
Тухайлбал: Нийслэлийн ерөнхий боловсролын 5, 9, 23, 28, 38, 53, 79, 86 дугаар сургуулийн багш, нийгмийн ажилтан эцэг эхчүүдэд сургалт, мэдээлэл хийсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл авах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын фэйсбүүк хуудас /www.facebook.com/cndpolice/-аар бидэнтэй холбогдоно уу.
АДМИН








Нийгэм






