Dark Light
Нийгэм | 2021-12-13

Шилдэг ивээн тэтгэгч байгууллагаар "M си эс кока-кола" шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Бөртэ чоно 2021" наадам болж байна. Энэ оны Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллагаар "M си эс кока кола" шалгарлаа. Харин одоо тухайн компаний талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

М-Си-Эс Групп Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх, борлуулах албан ёсны онцгой эрхийг 2001 оны есдүгээр сарын 21-ний өдөр авч байв. Харин 2002 оны 6 сарын 24-ний өдөр Кока-Кола, Спрайт, Фанта брэндийн ундаануудыг  250 мл-ийн хэмжээ бүхий шилэн лонхонд савлах, өндөр хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулж, дэлхийн 200 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Кока-Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн нь болж байжээ.

Мөн 2006 оны 6 сарын 24-ний өдөр М-Си-Эс Кока-Кола компани 5 жилийн ойгоороо 5.000.000 ширхэг ундаа борлуулсан амжилт үзүүлсэн юм. 

2016 оны 7 сарын 5-ны өдөр М-Си-Эс Кока-Кола ХХК Хүнс Үйлдвэрлэгч дундаас АНХ УДАА 2 сая хм долларын хөрөнгө оруулалт бүхий Үйлдвэрийн Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн замыг цэвэрлэх болон ногоон байгууламжийг услахад ашиглаж эхлэв.

Мөн энэхүү өдөр 15 жилийнхээ ойн хүрээнд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй болон эмнэлгийн үйлчилгээ авч буй хүмүүст зориулан "Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн"-г бүрэн тохижуулав.

2016 оны 9 сарын 5-ны өдөр Аз жаргалын төв маань хүүхэд залуустаа илүү ойртож, шинэчлэгдэн дахин үүд хаалгаа нээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10