"Бөртэ чоно 2021" наадам үргэлжилж байна. 2021 оны Паралимпын шилдэг тамирчнаар Э.Содномпилжээ тодорлоо.
Тэрбээр Эрдэнэт хотод 1985 оны наймдугаар сарын 24-нд төржээ. 1998 онд жүдо бөхийн дугуйланд бэлтгэл хийсэн нь түүний спортын анхны гараа юм.
Амжилтын товчоон:
2001 онд Бүх ард түмний спартикиадад түрүүлсэн нь спорт дахь анхны амжилт билээ.
2010 онд Азийн наадамд тавдугаар байрт орсон нь түүний олон улсын анхны тэмцээн байв.
Дараа нь ДАШТ-д долоодугаар байрт шалгарч “Рио-2016” паралимпын наадамд оролцох эрх авч байв. "Инчён-2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, Азийн наадмаас медаль хүртсэн анхны монгол тамирчин болсон юм.
2016 онд Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод болсон паралимпын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Тэр паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин.
2016 онд Монголын спортын шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно” наадмын шилдэг эрэгтэй шагнал гардан авч байлаа.
2017 онд олон улсын тэмцээн уралдаанд нийт 14 удаа оролцоход 12 алт, хоёр мөнгөн медаль авсан билээ. Энэ үеэс түүний оргил амжилтын он жилүүд эхэлсэн гэдэг. Тухайн жилээ Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь онцлох амжилт.
2017 оны ДАШТ-ээс ч алтан медаль хүртсэн.
"Жакарта-2018” Азийн наадамд өөрийн Ази тивийн дээд амжилтыг дахин шинэчилэв.
2019 онд АНЭУ-ын Дубай хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Түүнд үүнээс гадна Дэлхийн цомын гурван алтан медаль бий.
Тэр жилээ Японы Токио хотод хотод болсон ДАШТ-д кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ.
Түүний анхны багш нь Болгар улсад Биеийн тамирын дээд сургуулийн хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ш.Энхсайхан агсан бол өдгөө МПНХ-ны ерөнхий дасгалжуулагч Д.Баттулга дасгалжуулж байна.
Э.Содномпилжээ УАШТ-дээ Монгол Улсын бүх жингийн дээд амжилт тогтоосон нэгэн.
Өдгөө ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороонд ажиллаж байна.
2019 онд Испани улсад болсон Арнольд классик тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.
Э.Содномпилжээ 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол хүртсэн юм.
2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн хүндэт иргэн өргөмжлөл гардан авсан билээ.
Тэрбээр Казахстан улсад болсон тэмцээнд 247 кг-ыг өргөснөөр амжилтаараа дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг гиннесийн номд бүртгүүлсэн юм.
Токио-2020 зуны паралимпын наадмаас алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоосон юм.
АДМИН








Нийгэм






