Dark Light
Нийгэм | 2021-12-13

Шилдэг эмэгтэй тамирчнаар Б.Анхцэцэг шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Бөртэ чоно 2021" наадам үргэлжилж байна. 2021 оны Шилдэг эмэгтэй тамирчнаар Б.Анхцэцэг шалгарлаа. 

Тайж овгийн Мөнхжанцангийн Анхцэцэг нь 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Олон улсын хэмжээний мастер.

М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн.

Амжилтын товчоон

2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль

2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)

2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль

2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)

2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8 байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)

2016 он: Залуучуудын Азийн аварга болсон

2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн

2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн

2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон

2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн

2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.

2019 он: Дэлхийн цомын аварга


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10