"Бөртэ чоно 2021" наадам боллоо. 2021 оны Шилдэг эмэгтэй тамирчнаар Б.Болортуяа шалгарлаа. Тэрбээр Ховд аймгийн Булган сумын уугуул. Түүнийг 4 настай байхад гэр бүл нь хотод шилжиж иржээ. Бага насаа Нисэхэд өнгөрүүлж, ХУД-ийн 114 дүгээр сургуулийг төгссөн. МУБИС-д чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг.
2011 оноос “Женко” чөлөөт бөхийн клубт ОУХМ С.Мөнхсүх, Б.Мөнхтуяа нарын удирдлаган дор бэлтгэл хийж эхэлсэн байна.
ОУХМ Бат-Очирын Болортуяа Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж ард түмнээ баярлуулсан нэгэн. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль авсан хоёр дахь эмэгтэй тамирчин болсон тэрбээр хоёр жилийн өмнө Казахстаны дэвжээнд шуугиулж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
АДМИН








Нийгэм






