Dark Light
Нийгэм | 2021-12-13

Шилдэг эрэгтэй тамирчнаар М.Лхагвагэрэл шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Бөртэ чоно 2021" наадам үргэлжилж байна. 2021 оны Шилдэг эрэгтэй тамирчнаар М.Лхагвагэрэл шалгарлаа.

ДАШТ-ээс 125 кг-д хүрэл медаль хүртсэн, 23 настай тэрбээр дэлхийн дэвжээнээс хүнд жинд медаль авсан Монголын анхны бөх болж, түүхэн амжилт гаргасан юм. Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн тамирчин, ОУХМ М.Лхагвагэрэл Токиогийн олимпод мөн анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдан, V байрт шалгарсан.

23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга М.Лхагвагэрэл үндэсний бөхөөр давхар барилддаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10