Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газарт тус сумын харьяат малчин А 12.08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.11-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 12.13-ны өдрийн 09:00 цагаас 15:30 цаг хүртэл зохион байгуулж, тус сумын Оч багийн “Энгэр-Өлзийт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 66 км/-аас, иргэн А /45 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, Галшар сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АДМИН








Нийгэм






