Dark Light
Нийгэм | 2021-12-14

Аймаг, нийслэлийн хэмжээнд 7 түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастад машин шатаж байна гэсэн дуудлагыг 11:22 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:32 цагт очиход иргэн А-ийн “Ландкруйзер-80” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:36 цагт очиход иргэн Ц-ийн 5Ч8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 59 дүгээр байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 11:57 цагт хүлээн авсан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:05 цагт очиход иргэн Э-ийн 2 өрөө орон сууцанд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:11 цагт очиход иргэн Э-ийн “Портер” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх баг Дэнжийн 26 тоотод /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ айлын хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ний өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:49 цагт очиход иргэн Х-ийн хашаанд хураалттай 5 тн /250 боодол/ өвс шатаж байсныг 01:28 цаг ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр баг “Силикат” хорооллын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 22:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:55 цагт очиход иргэн С-ийн 6х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:20 цаг ажиллан унтраасан.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10