Dark Light
Нийгэм | 2021-12-14

Ертөнц дахины миссээр Энэтхэг улсын мисс шалгарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ онд 70 дахь удаагаа Израйлийн Эйлат хотод зохион байгуулагдсан “Miss Universe” гоо бүсгүй шалгаруулах олон улсын наадамд Энэтхэгийн оролцогч Харнааз Сандху түрүүлжээ.

Пунжаб мужаас гаралтай, 21 настай жүжигчин, модель бүсгүй эцсийн шатанд Парагвай, Өмнөд Африкийн гоо бүсгүйчүүдийг ялсан юм.

Улаан тэнгисийн эргийн Эйлат хотод зохион байгуулагдсан тэмцээнд дэлхийн 80 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцжээ. Энэ жилийн тэмцээнийг Исламын шашинт зарим улс орнууд эсэргүүцэж оролцоогүй нь Израйль-Палестины зөрчилтэй холбоотой байв.

Мөн коронавирусийн Омикрон хувилбараас үүдэлтэй Израйль улс хилээ хаасан үед зохион байгуулагдсан нь зарим бэрхшээлтэй тулгарчээ.

Оролцогчдын ихэнх нь хил хаагдахаас өмнө Израйль улсад ирээд байсан бол үлдсэн хэсэг нь тусгай зөвшөөрлөөр хил нэвтэрсэн байна.

Эх сурвалж: Russia Today


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10