Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ААН, төрийн байгууллагуудад тавих хяналт шалгалтын асуудлыг хэлэлцжээ.
Хурлын шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрээр: "Хяналтын байгууллагууд УИХ-ын бүтцэд ч бий. Засгийн газрын нэлээд газарт ч бий. Эдгээрийг ялгаж салгах хэрэгтэй. Гэхдээ төрөөс төрд тавих хяналт шалгалт нь хэвийн үргэлжилнэ. Харин хувийн хэвшил, иргэнд тавих хяналт шалгалтыг 50 хувь цөөлж, эрсдэлд суурилсан, зайнаас хяналт тавьдаг хэлбэр рүү шилжих бодлогыг өнөөдөр тодорхойлсон. Энэ нь хяналт шалгалт суларлаа гэсэн үг огт биш. Цахимд суурилсан зайнаас хяналт тавих шинэчлэл рүү шилжиж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






