Dark Light
Нийгэм | 2021-12-14

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2021 оны IV улирлын ээлжит хурал энэ оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг хуралдаанд Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон бусад албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаар “Арван их наядын цогц хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлүүдийн хэрэгжилт, түүнд хийгдэж буй хяналтын талаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн танилцуулга хийв.

Түүнчлэн Санхүүгийн мэдээллийн албанаас тус албаны үйл ажиллагааны гүйцэтгэл болон Виртуал хөрөнгийн салбар дахь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэх талаар тус тус танилцууллаа. Улмаар СТБЗ-өөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд ирэх жилүүдэд хийгдэх ажлуудын хүрээнд зөвлөмж гаргахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд СТБЗ-ийн  2022 оны ээлжит хуралдааны хуваарийг батлав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10