Польш улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 5 аймагт цэвэрлэх байгууламж барих гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн уулзлаа.
Нийт 52,5 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөр барих тус төслийг Польш улсын “Эй Би Индастри” ХХК гүйцэтгэж хэрэгжүүлнэ. Зураг төсөл боловсруулах, орчуулах, баталгаажуулах ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэнэ хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
АДМИН








Нийгэм




