Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 335 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны 1 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1966 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2792 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 4673 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 547 хүүхэд, 127 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1008
Хүндэвтэр-1443
Хүнд-289
Маш хүнд-52 хүн байна.

АДМИН








Нийгэм






