Dark Light
Нийгэм | 2021-12-15

11 жил суралцан бэлтгэгдсэн 24-тэй дэслэгч

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өдгөөгөөс 11 жилийн өмнө буюу 2010 онд ҮБХИС-ийн дэргэд "Тэмүжин Өрлөг" бүрэн дунд сургуулийг байгуулж байв. Анхны жил 28 сурагч элсэн суралцаж, бүгд хамтдаа төгссөнөөс 16 нь ҮБХИС болон ОХУ, БНСУ-ын цэргийн дээд сургуульд элсэж, бусад нь хууль сахиулах байгууллагын дээд сургуулиудад өөрийн саналаар суралцсан байдаг юм. Тэгвэл ҮБХИС-ийг энэ жил дүүргэсэн 11 офицер өдгөө Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хуваарилагдан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн босгон дээр Зэвсэгт хүчнийхээ эгнээнд нэгдсэн, ҮБХИС-ийн олон жил явагдаагүй цэргийн 4 жилийн хөтөлбөрөөр суралцаж төгссөн гээд нэлээд олон онцлогтой офицерууд юм. Харин ОХУ, БНСУ-ын цэргийн дээд сургуульд суралцаж байгаа 5 залуу ирэх онд төгсөж ирэх ажээ. Тэдний ангийнхнаас мөн ахлагчийн албанд улирсан залуус ч байдаг аж. Саяхан энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн гэнэ. 

Ийнхүү цэргийн амьдралаар 11 жил "амьдарч", бүрэн бэлтгэгдсэн 11 офицерын нэг нь дэслэгч Цогтбаатарын Хишигбаатар бөгөөд тэрээр өдгөө "Зүүнбаянгийн дивизон" хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид салаан захирагчаар үүрэг гүйцэтгэж байна. "Тэмүжин Өрлөг"-т 12 настай элсэж байсан сурагч хүү өдгөө 24 настай том залуу хэдийнэ болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10