Арванхоёрдугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан талийгаачийн ар гэрээс хэвлэлийн хурал хийв. Талийгаачийн дүү Э.Нандинчимэг "Талийгаач ахын маань эхнэр хэмээн өөрийгөө танилцуулсан З.Одончимэг гэх эмэгтэйг танихгүй, одон медаль, зургийг нь аваад зугтсан. Хөгшин настай аав ээж хоёрын минь сэтгэл санаа хүнд байна. Тухайн эмэгтэй илт биднийг элдвээр гүтгэж доромжилж байна. 10 хоног тэслээ. Одоо бид чадахгүй. Онцгой байдлын ерөнхий газраас авсан мөнгө огт байхгүй. Тэр эмэгтэйг шалгуулна" гэв.
Харин талийгаачийн амиа алдсан хэрэгт өмгөөлөл үзүүлж буй өмгөөлөгч н.Оюунцэцэг мэдээллэхдээ “Талийгаачийн амиа алдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шалгалтын процессын тухай ярих хориотой. Харин цахим ертөнцөд тарсан мэдээлэлд тайлбар өгье. Талийгаачийн амиа алдсан шалтгаан нөхцөл, шинжээчийн дүгнэлт, онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт хараахан гараагүй. Урьдчилсан байдлаар буруутай этгээд тодорхой биш байна. Онцгой байдлын албанаас талийгаачийн ар гэртэй холбогдож, оршуулгын ажилд тусалсан, мөнгө аваагүй” гэв.
АДМИН








Нийгэм






